
бидний түүх
Он цагийн дараалал
2013 оноос 2020 он

Бурханы шашинд итгэл үнэмшилтэй залуус буян ном хийе, бурханы номонд суралцъя гэсэн итгэл үнэмшилтэйгээр нэгдэж олон талт буяны үйл ажиллагаа явуулахаар шийдэв.

Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн багштай хамт Улаанбаатар хотод сар бүр Ухаарахуй цуврал лекцийг зохион байгуулж эхлэв.

Нийслэлийн засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн төвийн хүүхдүүдэд зөв дадал зуршил эзэмшүүлэх, зан чанарыг ёс зүйтэй монгол иргэд болж хүмүүжэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэв

Олон улсын Буддист нийгэмлэг, Клуб 21, Очирт залуу манлай клуб, Жавзандамба хутагт төв, Авидын Орон, МБШТ Гандантэгчэнлин хийд зэрэг байгууллагуудын залуус Бурхан багшийн их дүйчэн өдрийг тохиолдуулан Бурханы шашинтны наадам нэртэйгээр Бурхан багшийн их дүйчэн өдрийг олон нийтийг хамарсан байдлаар тэмдэглэв. Тэмдэглэн өнгөрүүлэхдээ шинэлэг санаануудыг тусгасан юм.

Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах хэсэг, Монголын залуучуудын холбоотой хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр 1000 залуусын бясалгалын флашмоб Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дээр зохион байгуулав.

Олон Улсын Буддист Нийгэмлэг, Хөвсгөл аймгийн сүсэгтний холбоо хамтран Хөвсгөл нуурыг эрэгт байгалийн үзэсглэнт газар Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн багшийг урьж бясалгалын хөтөлбөр зохион байгуулав.

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болж Монголчууд бүх нийтээр Бурхан багшийн их дүйчэн өдөр тэмдэглэн өнгөрүүлэв.